8o
Улаанбаатар хот
mobile menu

“Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг илрүүлжээ

2017-01-04 12:32:28

“Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг өчигдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчимд хоёулаа явж байхад нь саатуулсан байна. Авч явсан хайрцгийг шалгахад машины олон толь гарсан байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа аж.

Сэжигтнүүд толийг өөрсдөө хулгайлаагүй, 80 мянган төгрөгөөр хайрцагтай нь танканд амьдардаг хүмүүсээс хямдхан худалдаж авсан хэмээн мэдүүлжээ. Нэг толийг 2000 төгрөгөөр бодож авсан аж.

Сүүлийн саруудад машины эд ангийн хулгайн хэрэг огцом өсч буйг цагдаагийн байгууллагынхан сануулж байна. Иргэд өөрийн эд зүйл, тээврийн хэрэгслээ камертай, харуул манаатай газар байрлуулж эрсдлээс сэргийлэхийг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ж.Байгалмаа
Миний машины зүүн талын толийг хулгайлсан шүү. Саарал өнгөтэй Prius 20. Толио авмаар байна
2017/01/04 27.123.215.222