Булган аймгийн нутаг орчмоор ирэх бямба гарагт, ням гарагт нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи баруун хойноос 5-10м/с, 7-8-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч явган шуурга шуурна. Нэгдүгээр сарын 4-өөс 9-ний хооронд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 8-наас хүйтний эрч бага зэрэг чангарна. Өнөө өглөөний байдлаар Хангал, Тэшиг сумдад цасны зузаан 23 см, Бугат, Булганд 16 см байгаа нь аймгийн хэмжээнд хамгийн зузаан байна.
Харин Дашинчилэн суманд 4 см, Могод, Бүрэгхангайд 3 см, Хишиг-Өндөр суманд 2 см зузаан байгаа нь хамгийн нимгэн хэсэг байна.