8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд: 35 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө олохын тулд дөрвөн дипломат газрыг татан буулгах хэрэг байна уу

2017-01-04 15:57:00

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Дипломат албаны тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлтийг хийсэн гэж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэллээ. Тодруулбал, дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчлөхөөр болсон байна. Мөн дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг үндэслэн цалин хөлсийг нь 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна.

Учир нь дипломат албанд ажиллаж буй өндөр боловсролтой залуус цалин хангамжаас болон хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн байна. 

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “ Хуулийн төслийг боловсруулахдаа ХБНГУ, АНУ, БНХАУ, Болгар, Туркменистан зэрэг улсын дипломат албаны хуулиудыг харьцуулан судалсан. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй юм” гэсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байна. Энэ хуулийг өөрчилснөөр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэж байгаа. Энэ боломжийг яаж үүсгэх вэ?" гэж асуулаа. 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "2017 оны улсын төсөвт нэмэлт зардал гарахгүй. 2018 оноос нэмэлт зардал гарна. Улсын төсөвт 290 мянган ам.долларын зардал тусах юм. 80 диплоамт ажилтнуудын зардлыг царцааж 1.8-1.9 мянган ам.долларын зардал хэмнэгдэнэ гэж тооцож байгаа. Гадаад харилцааны дипломат ажилтнуудын дундаж нас 30. Женевт томилогдож байгаа хоёрдугаар нарийн бичгийн даргын цалин 2000 ам.доллар. Гэтэл хүүхдийнх нь цэцэрлэгийн зардал цалинтай нь тэнцүү. Тиймээс тухайн дипломат төлөөлөгчийн газрын онцлогоос шалтгаалж, төсвийг нь тусгах хэрэгтэй" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд "35 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө олж өгөхийн тулд дөрвөн дипломат газрыг татан буулгаж, царцаах хэрэг байна уу. Монгол Улс энэ цаг үед гадаад бодлогоо дэмжих, санхүүг нь сайжруулах зүйл оруулж ир. Өнгөрсөн Их хурлын үед НҮБ-ын байнгын төлөөлөгчийг Элчин сайд болгосон. НҮБ-ын бүх бодлогыг буруутгаж, муутгаж, оролцоог нь бууруулж байна. НҮБ-ыг УИХ-аар хэлэлцдэг байсныг болиулах хууль оруулж ирж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэг цаг үе ирсэн юм уу. Та бүхэн гадаад харилцаандаа мөнгө нэм"гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хуулийн төслийг дэмжинэ. Л.Болд ганцаараа гадаад харилцааг мэддэг юм биш. Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж чиглэл өгөөд Засгийн газраас оруулж ирж байгаа асуудал. Тогтоол гаргаад оруулж ирж байгааг Л.Болд мэдэж л байгаа байлгүй, байнгын хорооны гишүүн хүн. Ер нь Монголыг гадаадад төлөөлж байгаа дипломатуудын хувьд зөвхөн хүүхдийнх нь асуудал биш цалин, тэтгэвэр нь ямар байдаг билээ, бид бүгд мэднэ. Монголоос хүн яваад очиход өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад дайлаад явуулах тохиолдол бий. Хүүхдээсээ болоод шаардлагынх нь дагуу ажиллуулах боломжгүй байгаа тохиолдол бий. Монгол бол маш хүнд нөхцөлдөө ордог. Ганцхан жишээ татъя, Монголоос Хойд Солонгост суулгасан ЭСЯ-ны хүний томилгоо дуусаад эндээс хүн явуулах болоход явах хүн олдохгүй, дахиад нэг жилээр ажиллаач гээд сунгаж байсан тохиолдол бий. Шүүмжлэхийн тулд шүүмжлээд байж таарахгүй.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Dip;omatuud chin bar heseed yavdiin bishuu
2017/01/05 112.72.12.91
Иргэн
Буулгаа буулга
2017/01/04 66.181.188.225
Irgen bn
Tatan buulgaa. Ted nar ard irgediin toloo bus, mash ikh zantai, aash muutai, tuslahgv deerees n ard hangamj n ikh:mash tansag bair tureeselj bh jisheenii. Getel ard bgaa uls oron n yamar yaduu bilee.
2017/01/04 202.9.41.237
  • Recent
  • Most Read
  • Most Comment