Өнгөрсөн сарын 31-ний орой СХД-ийн 19-р хороонд Хятад улсын иргэн 45 настай Ө хамтран амьдрагч болох Х мөн 4 настай хүүхдийн амь насанд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар өнөөдөр ЦЕГ мэдээлэл хийлээ. Талийгаач дөрвөн настай хүү иргэн Х-ийн хүүхэд биш байжээ. Өөрөөр хэлбэл Х нь төрсөн дүүгийнхээ хүүхдийг харж байхад дээрх жигшүүрт хэрэг үйлдэгдсэн байна. Мөн эх сурвалжаас авсан мэдээллээр иргэн Х тэр шөнө шархаа даалгүй нас барсан байна.