8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хонины цэцэг өвчин гарчээ

2017-01-04 16:31:36

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хонины цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, энэ сарын 02-нд тус сумын Тарвагатай багийн малчин Б-ийн суурьт 442 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон тул  аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Харин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тус багийн иргэн Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд дахин өвчлөл гараагүй захирамжийг цуцласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment