“Петрочайна Дачин Тамсаг” компани олборлосон газрын тосоо гаргадаг Баянхошуу боомт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хаагдсаныг Гадаад харилцааны яам Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд мэдээллээ. Энэ боомтыг цаашид тогтмол ажиллуулах уу, эсвэл түр горимоор ажиллуулах уу гэдгийг тохиролцох хүсэлт, саналаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр ГХЯ-наас БНХАУ-ын тал руу илгээжээ. Саналын хариу одоогоор ирээгүй бөгөөд шинэ он гарангуут Хятадын талаас тус боомтыг хаасан байх юм. Гэхдээ энэ шийдвэрийг улстөржүүлэх шаардлагагүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.
БНХАУ-тай хиллэдэг 13 боомт бий. Үүнээс долоо нь байнгын ажиллагаатай, үлдсэн зургаа нь улирлын чанартай ажилладаг байна.