8o
Улаанбаатар хот
mobile menu

“Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аян зарлалаа

2017-01-04 17:17:24

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа дунд “Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аяныг зарлалаа. Энэхүү аян нь жилийн турш үргэлжлэх юм. Энэ хугацаанд хамгийн олон ном уншсан номын сайн нөхрийг тодруулах бөгөөд албан хаагчид жилийн турш хэн хамгийн олон ном уншсан, байгууллагынхаа номын санд хэчнээн ном хандивласан, уншсан номынхаа талаар мэдлэг, мэдээлэл болох зүйлийг хэрхэн яаж сонирхолтой хэлбэрээр бусадтайгаа хуваалцсан зэргээ үнэлүүлж, оноо цуглуулах юм. Түүнчлэн анги, салаа, салбараараа жүжигчилсэн тоглолт ч тавьж болох юм. Жилийн эцсээр энэ бүхнийг дүгнэн, шалгарсан албан хаагчийг Онцгой байдлын газрын даргын нэрэмжит шагналаар шагнана гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл