8o
Улаанбаатар хот
mobile menu

Усан спорт сургалтын төвийг энэ сарын 9-нд дуудлагаар худалдана

2017-01-04 17:56:00

2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон.Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар худалдаалахаар болсон байна.

Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж. Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийн материалыг энэ сарын 6-ны 10.30 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээн авна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2017/01/04 59.153.115.73