Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.
Энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт бүх нийтээр ажиллах бөгөөд 0,5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй юм байна.