8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадны хэвлэлд: 1500-аад оноос хойш Далай ламтай маш нягт холбоо, харилцаатай байсан Монгол Улс түүнээс нүүр бурууллаа

2017-01-05 09:58:00

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай лам монголд айлчилсан билээ. Түүний айлчлалын дараагаас Хятадын талаа удаа дараа сөрөг мэдээлэл гаргаж, төлөвлөсөн айлчлалуудаа цуцалсан.  Монгол улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байсан ч энэ асуудал бүтэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм. 


Тэгвэл Далай лам, Монголын талаар нийтлэл дахин гарсан  байна. Тус нийтлэл нь “The New York Times”  сонины шинэ оны анхны дугаарт гарсан байна. Тус мэдээлэлд  Далай ламтай нягт холбоотой байсан Монгол Улс түүнээс нүүр бууруулж Хятадтай дотносов хэмээн бичсэн байна. Тодруулбал, Олон зууны тэртээ удирдагдагчид нь далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урихгүй хэмээн Гадаад хэргийн сайд нь Хятад улсад амлалт өгсөн байна.

Тус улс 1500-аад оноос Далай ламтай маш нягт холбоо харилцаатай байсаар ирсэн билээ. Мөн түүгээр ч барахгүй Далай лам гэдэг нь өөрөө монгол үг аж. Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хөрш Хятадад буулт хийсэн нь гайхах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй Монгол Улс Бээжингээс их хэмжээний зээл эрэлхийлж байгаа. Үүний сацуу тус улс Хятад Оросоос ямар нэгэн хэмжээгээр зай барихыг оролдсон төдийгүй АНУ-ын цэргийн түнш болсон хэмээн дурьдсан байна. 
Мөн үүнээс гадна Далай ламын Монголд хийсэн айлчлал өөр нэг асуудлыг гаргаж ирэв. Олон хүн одоогийн Далай ламыг өөд болсоны дараагаар түүний хойд дүрийг хаана хэзээ тодруулах талаар  ярилцаж, хэлэлцэж эхэлсэн. Түүний хойд Түвдээс өөр газар ч тодорч болохыг үгүйсгэхгүй. Энэ талаар Р.Барнетт “Далай ламын айлчлал нь түүний хойд дүр монголд тодорч болох юм гэжээ. Тэрбээр түүнчлэн үүнд хятад дайсагнадагийг бодолцвол энэ үйл явдал монголд сүйрлийн гэмээр үр дүн авчирч болохыг тэмдэглэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Монголд далай лам айчилсанд хятадууд дургүйцээд байгаа юм биш. Монголоос далай ламыг орлох шинэ далай лам тодрох болсонд хятадууд дургүйцээд боож үхэх гээд байгаа юм.
2017/01/05 202.9.40.61
  • Recent
  • Most Read
  • Most Comment