С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүн 24-25 жилийн ял аваад байгаа. 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн түүнийг хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээж, шат шатны байгууллагад хандахаа мэдэгдээд буй. Тэгвэл тэд энэ сарын 7-ны өдөр Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хэргийн талаар шинэ баримт дэлгэхээ мэдэгдсэн байна.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шинэ баримт дэлгэнэ
2017-01-05 10:50:52