8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-ийн экспертүүд энэ сарын 20-нд ирнэ

2017-01-05 11:56:23

Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Тэгвэл ОУВС-ийн шинжээчид нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Сангийн яам, Монгол Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа юм байна.

ОУВС-ийн шинжээчид Монгол Улсад ирж нөхцөл байдалтай танилцаад явсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард гадны улс орнууд зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг учраас ийнхүү хойшлоод байсан юм. Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл