Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд бага насны хүүхэд /ой зургаан сартай/ охиныг барьцаалахыг завдсан хэрэг гарсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан аж. Сэжигтэн 29 настай Г эмч хэмээн өөрийгөө танилцуулж, таксигаар хохирогчийн гэрт очсон байна. Энэ үед хохирогчийн бага охин гэртээ байсан бөгөөд сэжигтэн Г “Хүүхдийг чинь үзээдэхье” гэж авуутаа хацрыг нь зүсч айлган сүрдүүлээд “Энэ бол ердөө эхлэл. Гурван цагийн дотор ”Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хий.Тэгэхгүй бол хүүхдэд чинь аюул учруулна. Танай гэр бүлийн баян тансаг байдлыг олон нийтэд дэлгэнэ” гэж сүрдүүлсэн захидал үлдээгээд явжээ. Сэжигтэн нь өөрөө хүнд өвчтэй, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй аж. Түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.