8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Батчимэг: АН-ыг хөгшчүүдийн нам гэж харж байна

2017-01-05 12:52:00

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж магадгүй гэх мэдээлэл бий. Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Батчимэг уг мэдээллийг эрс үгүйсгэжээ. Тэрбээр энэ талаар “Надад генсек болох бодол байхгүй. Би албан тушаал хайгаагүй, гар нийлж ажиллаж намаа шинэчлэх баг бүрдээсэй гэж хүсч, үүний төлөө ч ажиллаж байгаа. Хүн зөв цагт зөв газраа байх их чухал гэж би боддог. Энэ нь заавал ямар нэгэн албан тушаал байх албагүй” гэжээ.

Тэрбээр мөн Ардчилсан намын даргын сунгаад оролцож буй хүмүүсийн талаар ярихдаа “Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд яг үнэндээ залуусын саналаар ялагдсан. Залуу үе, нийгэм Ардчилсан намыг хөгшчүүдийн нам гэж харж байна. Ийм нөхцөлд манай намын нүүр царай шинэчлэгдэхгүйгээр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд тэсч үлдэхгүй” гэсэн байна. Түүний ярьснаас дүгнэвэл тэрбээр залуу нэр дэвшигчийг дэмжиж буй бололтой.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иРГЭН
Тийн үнэндээ АН-ын удирдлагууд хамаагүй ХӨГШЧҮҮЛ ШҮҮ ДЭЭ.
2017/01/06 122.201.23.66
гишүүн нарантуяа
тайванийн тагнуул өөрөө нилээн хөгширчээ. нутаг буцаад сайхан шанцайтай шөлөө угаад ханзан дээрээ яншуйгаа зажлаад хэвтээж ба чи мэ гуай?
2017/01/06 182.160.37.37
Зочид
Харж байна ..... Бодож байна, санаж байна, ойлгож байна гээд үгнүүд хааччихсым бэ? Нэг л их хардаг хүмүүс худлаа хараад яваагаа мэддэг бол уу?
2017/01/06 208.107.146.254
AN-n gishuun
Oilgomjtoi Luugaal demjij bna AN-g hugshin geheer MAXH. MAN elents hulants namuud yum bainaldaa.Buu yar bagachuud tsag chin boloogui
2017/01/05 202.9.41.111
иргэн
Ха ха, Гантөмөр чинь гарахгүй ш дээ,
2017/01/05 202.70.34.70
зочин
анх гарч ирж байхдаа тойрон хүрээлэгч нэг хүнийг тахин шүтэх ч гэх шиг бас тусгай хангамжийг устгана ч гэх шиг их л солоиосондоо та нар одоо өөрсдийхөө байж байгаа царайг хардаа 0ийм байхад хэн та нар
2017/01/05 150.129.142.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment