8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Надад өглөөнөөс хойш 20 гаруй мессэж ирлээ

2017-01-05 13:22:38

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг тогтоолд холбогдох хууль тогтоомжуудыг 2020 он хүртэл буюу энэ удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд боловсронгуй болгох тухай асуудлыг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулах боломжийг тогтоолоор бүрдүүлнэ гэсэн үг юм.

УИХ өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан. Тухайлбал:

-2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62;

-2004 он хүртэлх үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96;

-2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96;

-2012 он хүртэлх үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь тус тус батлагдсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй байна.

Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт, "Анх тогтоолын төсөл боловсруулж байх үед 430 хуулинд өөрчлөлт оруулах санал орж ирж байсан. Бид аль болох олон хууль өөрчлөхгүй байхад анхаарсан. Тиймээс дээрх саналуудыг авч үзээд нийт 260 гаруй хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгаад байна" гэсэн тайлбар хийж байв. Тээгч эхийн талаар хуульчлах Н.Оюундарь гишүүний санал байнгын хороогоор  дэмжигдээгүй байлаа. УИХ-ын чуулганаар энэ саналаар санал хураах үед гишүүн Н.Оюундарь: -Үргүйдлийн асуудал манай нийгэмд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс тээгч эхийн талаар хуульчлах саналыг гаргасан юм. Нийгэмд тулгамдсан энэ асуудлыг манай гишүүд дэмжих биз ээ” гэсэн юм.

Үүнд гишүүн О.Баасанхүү: -Тээгч эх дээр болгоомжтой хандах ёстой. Тээгч эхийг дагалдсан хүний наймааны асуудал үүсдэг. Харин үргүйдлийн асуудлаар тусдаа хууль өргөн бариасай. Хүн үр хүүхэдтэй болох эсэх асуудал нь эцэг эхээсээ үл хамаардаг. 25 жилийн хугацаанд үр хөндөлтийг зогсоосон бол бид 6-7 сая хүн амтай болох байсан. Манай Н.Оюундарь гишүүн санаачилсан хуулиа уншдаггүй зовлон бий. Би үргүйдэл гэдэг талаас нь дэмжиж хууль боловсруулалцъя. Та тээгч эх гэдэг талаас нь бодолцоод хуулиа боловсруул. Энэ талаас нь би таны саналыг дэмжиж байна” гэлээ. Дээрх байнгын хороо дэмжээгүй хуулиар санал хураалт явуулахад гишүүдийн 14 хувийн дэмжлэг авав. Ингэснээр Н.Оюундарь гишүүний санал цаашид дэмжигдэн хэлэлцэх боломж бүрдлээ.

Мөн усны  ашиглалтыг  дээшлүүлэх талаарх саналыг байнгын хороогоор хэлэлцэхэд дэмжлэг аваагүй байна. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих хэрэгтэй. Ус ашиглалтын асуудал Монголын тулгамдсан асуудал болно гэдгийг гишүүд анхааруулж байв.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд: -Ус , хөрс агаарын бохирдол анхаарал татаж байгаа.  Надад өглөөнөөс хойш 20 гаруй мессэж ирээд байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээний талаар хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнан, уламжлах хэрэгтэй хэмээлээ.  Усны ашиглалтыг дээшлүүлэх саналыг гишүүд цаашид хэлэлцэхээр болсон юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй 56 саналаар санал хураалт хийж дуусав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо чуулганаар Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  шийдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Олзий
Их хурал хуралдаж байхад дарга нь мессеж уншаад маасайж суух юм ичээч 3 хунтэй жижиг аж ахуйн нэгж хурал хийхэд бугд утасаа унтраадаг юм шуу дарга аа муухай харандаж бна
2017/01/08 202.179.23.150
Монголчууд
Энэ нэг усны үхэр шиг муухай юм далд ороосой, харахаас ой гутам
2017/01/05 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment