8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэж үзлээ

2017-01-05 15:36:40

Идэр есийн хүйтэн өдрүүд үргэлжил байгаагийн зэрэгцээ Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд очсон тул эцэг эхчүүд бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан.  Энэ хүрээнд УИХ-ын зарим гишүүд сурагчдын амралтыг сунгаж, ирэх хавар долдугаар сар хүртэл хичээллэх санал гаргасныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай" хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл