8o
Улаанбаатар хот
mobile menu

Ээж, аавууд утааны эсрэг дахин жагсана

2017-01-07 14:30:00

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр утааны эсрэг ээж, аавууд нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Улмаар жагсаалд оролцогчид өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн юм. Гэвч одоо болтол өргөдлийн хариуг нь өгөөгүй гэнэ.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллийн нийт 146 мянган өрхийн цахилгааныг 21:00-06:00 цагийн хоорон тэглэхээр болсон. Гэвч айлуудыг өдөр, шөнийн тарифтай тоолуур 80.000 төгрөгөөр авах хэрэгтэй гэснээр энэ шийдвэр бүх айлуудад хүрч үйлчлэхгүй байгаа юм. Иймд, утааны эсрэг жагсаалыг зохион байгуулагчид өнөөдөр  хоёр дахь жагсаалаа зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, өмнөх жагсаалын үеэр УИХ-д хаягласан өргөдлийг нийт 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын хэлж буйгаар ойролцоогоор 4000 орчим хүн жагсаалд оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баагий
Өвөл болгон сөхөгддөг сэдэв. Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдол хэрээс хэтэрсэн л дээ. Энэ бол зүгээр нэг Утаа биш технологийн хоцрогдол юм.
2017/01/07 202.179.27.160
зочин
Франц улсад аюул боллоо бид та нартай цуг гээд л Facebook-ээр л нэг далбаатай юм тавиад л байсандаа монголчуудаа.Одоо эх оронд чинь үр хүүхдүүдэд чинь чимээгүй үхэл нүүрлээд байна.
2017/01/07 202.9.43.238