8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрхэмбаяр, Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ

2017-01-06 09:35:00

09.00 цагт Төрийн ордонд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар үргэлжилнэ. УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзана. 09.30 цагаас Ерөнхий сайд мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгнө.

09.30 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болох гэж байна. Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно.

11.00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус аймагт болж буй цаг үе улс төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт АН-ын байранд ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.

14.00 цагт циркийн барыг Циркийн хойноос Их дэлгүүр хүртэл зугаалуулна.

16.00 цагт “Шангрила молл” “IMAX”-т П.Анужингийн "Шинэ эрин шинэ хандлага" нэртэй лекц үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл