8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ

2017-01-06 10:08:03

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар долоон хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүнсний аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

Тухайлбал, УИХ чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. 

Мөн өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна..

Чуулганы хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment