8o
Улаанбаатар хот
mobile menu

“Hummer H-3” машин онхолдож жолооч, зорчигч хоёр нас баржээ

2017-01-06 10:14:32

Улаанбаатар хотын хэмжээнд нэгдүгээр сарын 5-ны өдрийн 05:00 цагаас нэгдүгээр сарын 6-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1619 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 76, зөрчлийн 1253, согтуугийн 473, зам тээврийн ослын 254, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Сүхбаатар аймаг: “Дарьганга сумын “Эрээн толгой” гэх газар “Hummer H-3” автомашин онхолдож жолооч Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьят Б /эр.32н/, зорчигч Даланзадгад сумын харьят Б /эр.38н/ нар нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгаж байна.

СБД “Улаанбаатар зочид буудал”-ын орчимд 01-р сарын 05-ны 18:30-д ХУД-11 хороонд суух Ш /эр.44н/-ийн халааснаасаа “Samsung galaxy S-3” гар утсыг БЗД-4 хороонд суух М /эр.23н/ гэгч хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн хэргийг шалгаж байна
БЗД-13 “14-р сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг 01-р сарын 05-ны өдөр 16:00 цагийн үед “Нийслэлийн засаг даргын А/863 тоот захирамж”-ийн дагуу албадан нүүлгэх үед БЗД-14 хороонд суух Д /эр.44н/-нь Дүүргийн газрын албаны даамал БЗД-28 хороонд суух О /эр.37н/-ыг зодож танхайрсаныг БЗДЦХ-1 шалгаж байна.

Налайх дүүрэгт суух О-ийн бэлчээрт байсан хонь руу галзуу нохой дайрч хонь барьсан мэдээллийг 01-р сарын 04-нд авч тус нохойг устгаж лабораторийн шинжилгээ хийхэд галзуу өвчний ийлдэс илэрсэн тул 01-р сарын 05-ны 13:00 цагт Дүүргийн ЗДТГ-ын онцгой комисс хуралдаж тус газар 14 хоногийн хязгаарлалт тогтоож халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл