Ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкны салбараас 424 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 147.3-аар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн этгээд үйлдсэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан зүйл ангиар шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад ах дүү хоёр зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. Тэд өрөнд орсон гэж тайлбарлаж байсан ч тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байгаа төдийгүй тэд өрөнд ороогүй аж. Тэд саяхан нэгэн хотхонд гурван өрөө байр худалдан авсан. Ломбарданд тавьсан автомашин нь “Ланд Круизер 105” байжээ.
Банк дээрэмдсэн ах дүү хоёр гурван өрөө байр, Ланд Круизер 105 машинтай
2015-12-21 12:23:00