8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримтын 2016 оны бүртгэл дуусав

2017-01-07 13:29:00

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах зүйлс:

2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний таван өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ хугацаа өчигдрөөр дуусгавар болжээ. 2017 оны төсөвт дээрх буцаан олголт болон сугалааны тохирлоор нийт 80 тэрбум төгрөг олгох боломжтой байхаар төсөвлөсөн байна.

НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авахад тавигдах шаардлагууд:

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх

  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх

  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх гэсэн шаардлага тавьсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл