8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын даргад нэр дэвшигчдийн гэр бүлтэй танилц

2017-01-06 13:02:00

Ардчилсан намын даргын сунгаанд оролцож буй таван нэр дэвшигчийн хэн нь хэн болох талаар бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Харин хэзээ үргэлж олны анхаарлыг татдаг гэр бүлийнх нь талаарх мэдээллийг Чухал.мн сайт хүргэж байна. Ингээд Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн гэр бүлтэй танилцъя.

 Н.Алтанхуяг ба хэнз охин

Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг. Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл. Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягийн нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй. Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргий нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ жил 58 настай бөгөөд өнгөрсөн жил хэнз үрийн зулай үнэрлэж бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Найм дахь хүүхдээ хүлээн авсан Н.Алтанхуяг охиндоо Оюулаа гэх нэрийг хайрласан гэдэг. 2012 оны сонгуульд “Олуулаа” уриатайгаар ялалт байгуулсан тэрбээр энэ жил ч мөн ялагдлыг бэлэгдэж охиндоо Оюулаа нэрийг өгсөн гэх шум бий. Олон насаар дүү залуу эхнэр нь түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн юм. Анхны эхнэртэйгээ оюутны байрнаас амьдралаа эхлүүлсэн ч тэд гурван хүүхэдтэй болоод амьдралаа тусгаарласан байдаг. Н.Алтанхуяг хэдхэн жилийн өмнө том хүүтэйгээ хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Түүний том хүүхдүүд нас биенд хүрч тусдаа амьдрал зохиосон гэдэг.

Зургаан хүүхэд, зургаан ач зээтэй С.Эрдэнэ

С.Эрдэнэ цөөн хүүхэдтэй байхын зовлонг мэддэг багаасаа өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөдөж иржээ. Түүний эл мөрөөдөл биелэж дөнгөж 20 шүргэж байхдаа анхны хүүхдээ өлгийдсөн гэдэг. Өдгөө зургаан хүүхдийн аав болсон төдийгүй зургаан ач, зээгээ тойруулсан өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болжээ. Түүний гэргий Нинжбадгар эдийн засагч мэргэжилтэй. Эрхэм гишүүн гэргийнхээ талаар “Бурхан надад сайхан хань заяасан” хэмээн ярьдаг.

Ж.Батзандангийн Унгараас эхлүүлсэн амьдрал

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Унгарт 10 жил ажиллаж, амьдарсан хүн. Тэнд байхдаа эхнэртэйгээ танилцаж анхны хүүхдээ Унгарт төрүүлсэн байна. Тухайн үед Ж.Батзандан хуулийн ангид сурч байсан бол гэргий Дэлгэрмаа нь анагаахад сурч байжээ. Оюутны стипендээр л амьдралаа эхлүүлсэн тэд одоо дөрвөн хүүхдийн эцэг, эх юм. Дэлгэрмаа сургуулиа төгсөөд Унгарын Бошуд мужийн нэгдсэн эмнэлэгт сэхээний эмчээр дараа нь АНУ-д эмчийн туслахаар ажиллаж байгаад нөхрөө дагаж Монголд ирсэн гэдэг. Ж.Батзандан эх орондоо ирэнгүүтээ иргэний хөдөлгөөн байгуулж, гудамжны тэмцэгчээс улс төрийн карьераа эхлүүлэхэд эхнэр нь ар, гэрийн бат түшиг болж байсан гэдэг. Үүний үр дүнд Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын гишүүн болж Ардчилсан намын даргад хүртэл нэр дэвшээд явж байна. Нэг хүүхэд нь Ж.Батзанданг иргэний хөдөлгөөний тэмцэгчийн ажлаа идэвхтэй хийж, Төрийн ордны өмнө поошиг нүдэж, улаан лооль шидэж байх үеэр төрсөн гэх юм билээ. УИХ дахь популист гишүүн гэгддэг.

БСШУ-ны сайд асан Л.Гантөмөрийн анхны хайр амьдрал болсон нь

Зөвхөн өөрийнхөөрөө амьдрахыг эрмэлздэг Л.Гантөмөр гишүүн анхны хайртайгаа гэр бүл болжээ. Түүний эхнэрийг А.Туул гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй энэ бүсгүй Монгол банкинд ажиллаж байсан юм. Сайд асан Л.Гантөмөрийн хувьд зургадугаар ангид байхдаа зэргэлдээ сургуулийнхаа охинд сэтгэл алдарч найз нөхдөөрөө захиа зөөлгөн байж хайраа илчилсэн гэдэг. Ингээд 1996 онд гэр бүл болон ханилжээ. "Би анхны хайртайгаа амьдрал зохиосондоо баярлаж  явдаг. Анхны хайр бүтэлгүйтдэг гэдэг худлаа" хэмээн тэрбээр дурсан ярьсан байдаг. Тэднийх өдгөө гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Түүний хувьд улстөрч хүнд ажлыг нь ойлгодог, сайн эхнэр  байх ёстой гэсэн алтан зарчимтай. Элдэв хэл аманд өртдөггүй, энгийн сэхээтэн гэр бүл Л.Гантөмөрийнхийг дүгнэж болно.

Д.Эрдэнэбат эхнэртэйгээ 36 жил хамт амьдарчээ

Д.Эрдэнэбатын хувьд 1979 онд оюутан байхдаа гэргийтэйгээ танилцсан гэдэг. 36 жилийн хамтын амьдралыг туулж ирэхдээ тэд хоёр охинтой болжээ. Одоо өвөө, эмээ болцгоосон тэд ажил, амьдралын түшиг тулгуурууд болон амьдарч байна. Д.Эрдэнэбат гэр бүлийнхээ талаар “Хэзээ ч хэн ч асуусан би өөрийгөө сайн аав гэж хэлнэ. Надад миний хүүхдүүд толгой өөд татахгүй ном уншсан, өндөр боловсролтой байна уу огт хамаагүй. Би тэрийг ерөөсөө нэгдүгээр хэмжүүр гэж үздэггүй. Миний хүүхдүүд хэр зэрэг хүнлэг хүн байна вэ гэдэг л чухал. Би хүүхдүүддээ зүгээр хүн шиг л амьдар гэж хэлдэг” гэж ярьж байсан удаатай. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ed nariin neg hetsuu n AM AJIL 2 n zordog n hetsuu baihiin tiim baij unen gej yrih durtaigii n gaihdag yumdaa heden myngan gishuud n hir shudraga yum boldoo hoorhii
2017/01/08 116.44.154.116
kkk
AL- TANTUYA ARAASAA SHAALGUULJ BN.
2017/01/07 184.55.50.59
MONGOL
ENE altantuya BUKHSDUULJ BAIGAA UMUU !
2017/01/07 184.55.50.59
Ene yavch sain hun bish urgelj muu yumnii daguultai idsen uusan huuhen shuuhan nugel nudee olno doo
Erdene chdee
2017/01/07 103.242.44.166
zochin
Gantumuriin ger bul saihan ger bul baina. Az jargal husie.
2017/01/07 49.0.135.2
Gerel
Gantomor duuchin Altantsetsegtei yvdag baisan manai uschind orj ireed yrij ogdog baisan
2017/01/07 24.214.227.71
Zochin
Mongolchuud erdeniig songovol yu bolohoo medej bgaa bailgui dee. Hog shaar mundsan bish. Umhiirsun hogoor bid yahav dee
2017/01/07 150.129.140.62
Zochin
Tiim shuu. Muu uiliin uriig ene olon gemgui huuhduuded uuruulene dee muu hog shaar.
2017/01/07 150.129.140.62
Зайлуул
Эрдэнэ бол бөгсний бузар . Нэгийг лав нударсан
2017/01/07 202.9.43.84
Zochin
Erdene ene oloh huuhdiin hodoodiig hulgai hiisen munguur horduulaad bgaa novsh doo. Hool bish hor iddeg huuhduud shuu dee
2017/01/07 150.129.140.62
zochin
Erdenee heden avgai solisiin be medehgui toogoo aldsanshd Erdene danda ene neg narimgar shar avgai Odontuya 2 ig daguulaad solongos ru yavj bdag shd ene avgai ni 4 doh ni biz de ha ha
2017/01/06 66.181.188.30
!!!
Гантөмөр авгайгаа англид сурч байхад энд өөр ... бсан.
2017/01/06 202.9.43.238
Bi
Khalzan uvguniix yasan ve
2017/01/06 202.9.41.153
unshigch
Batzandan zavaan bol bas has, Erdenebatig demjij bna
2017/01/06 103.229.121.93
unshigch
Ehneree solisonuudig shuud has
2017/01/06 103.229.121.93
ааааа
Батзандан бол заваан амьтан
2017/01/06 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment