8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутагт томуунаас үүдэн цэцэрлэгүүдийг түр хаажээ

2017-01-06 13:21:01

Дорнод аймгийн хэмжээнд ​томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Мөн тус аймгийн Хэрлэн сумын хэмжээнд ​томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учир 2017 оны нэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хаажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл