8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2017-01-07 09:15:00

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 08.35-17.18
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Төмөр
Аргын тооллын 1 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 10, Гоё хүүхэн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл