8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ шүдгүй арслан болсон уу

2017-01-06 15:46:00

УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлыг оруулж болох уу. Хуулийн эцсийн хэлэлцүүлэгт шууд нэвтрүүлгийг болимоор юм.  Маш их цаг алдаж байна. Баасанхүү гишүүн байхгүй байна. Гэм хийгээгүй хүүхэд өдөр болгон аавдаа загнуулаад буруутгагдаад байвал сонин болно доо. Баасанхүү гишүүний зарим үзэл бодол, хуулийн төсөл, хэлж байгааг нь дэмждэг. Зүгээр сууж байхад харааж, зүхээд янз бүрээр хэлээд байдаг. Гишүүд өөрсдөө үлгэр дууриал болох ёстой. Ийм нэмэлт өөрчлөлт оруулж болох уу?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: ТББХ-нд энэ талаар яригдаж байгаа. Одоогоор өргөн баригдсан төсөл алга. Нийтийн сонсголын хуралдааны журам баталж байгаа учраас тэрэндээ тохируулах хуралдааны дэгийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын чадавх, сүнс нь хаана байна гэмээр болчихоод байна. Ярихаас өөр юмгүй, шүдгүй арслан болчихоод байна. Хамаг эрх мэдлээ булаалгачихаад суугаад байвал шийдвэр гаргах чадавхгүй болно. Тэр талаасаа харвал энэ хуулийн төсөл их зөв болж. Энэ хуулийг үр дүнтэй ашиглаасай, их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тус дэм болно гэж бодож байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment