8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд осол гарч, хоёр хүн нас баржээ

2017-01-06 17:47:00

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 4 хүн хүнд хөнгөн гэмтжээ. СХД-ийн нутаг 1-р хорооллын замд MMC 200L автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 28 настай Б-г мөргөж гэмтээсэн байна.

Орон нутагт буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн тийш 40 км-т шороон замд Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 38 настай Б, зорчигч 29 настай Б нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

Хөдөө, орон нутгийн замд болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment