БНХАУ-ын томоохон хотын нэг Чунцинд амьдардаг хоёр гаргүй атлаа газар тариалан эрхэлж, хэвтэрт байдаг ээжийгээ асардаг фермерийн талаар http://shanghaiist.com/ сайтад мэдээлэл гарсан байна. Фермер залуугийн амьдралын үнэн түүх нийтлэгдсэн даруйдаа маш олон уншигчийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Олны анхааралд ороод байгаа фермер залуугийн хувьд долоон настай байхдаа цахилгааны осолд орж, хоёр гаргүй болсон бөгөөд өдгөө 48 настай юм. Түүнийг Чен гэдэг аж.Гэвч 2014 оноос хойш түүний ээж бронхит өвчний улмаас хэвтэрт орсон байна. Өдгөө 91 настай ээжийнхээ төлөө Чен эрдэнэ шиш, олон төрлийн жимс ногоог тарьж ургуулан, мөнгө олж тэжээдэг болжээ. Тэрбээр ээжийгээ өдөрт гурван удаа хооллодог гэнэ.Хоёр гаргүй болсон долоон настай Чен хүүгийн бие даах чадвар, ажилч хичээнгүй занг тосгоныхон нь магтан ярьцгаадаг бөгөөд тэрбээр аль хэдийнэ хотынхоо хүн бүрт танигдсан байна.
Хоёр гаргүй хэдий ч хэвтэрт орсон 91 настай ээжийгээ асарч байна
2017-01-07 09:45:00