Өчигдөр 12 цагийн үед Бөмбөгөр худалдааны төв орчмын гэр хорооллын замд 50 орчим насны эрэгтэй хүн халтирч унасны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Бөмбөгөр худалдааны төв орчмын замд хохирогч "Ланд" маркийн, улсын дугаар бүхий машинаасаа бууж явах үедээ халтирч унаж, толгойдоо гэмтэл авсны улмаас газар дээрээ нас барсан байна. Тус газарт цагдаа болон шүүх эмнэлгийн шинжээч нар хэргийн газрын үзлэг хийж байгаа ажээ.
Явган хүний болон автозамын зорчих хэсэг мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүссэний улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирох болон амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.