Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр ирэх сонгуулиар Говь-Алтайгаа нэр дэвшихээр шийдэж, ажлаа өгсөн хэмээн яригдаж байна. АН-ыг засгийн эрх барьж байх үед Б.Ариунсан томоохон албан тушаалуудад томилогдож, дэд сайдын сэнтийд хүртэл сууж явсан нэгэн.