Онцгой байдлын газарт өчигдөр 18.50 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашинтайгаа мөс цөмөрч суусан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Онцгойгийнхон живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.