8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн тайван жагсаал хийлээ

2017-01-07 17:45:00

Иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган, ялын дээд хэмжээ оноогоод байгаа билээ.

Харин тэднийг Ц.Амгаланбаатар гэх этгээд гүтгэсэн хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа. Улмаар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Эрдэнэт хотод тайван жагсаал хийх эрхээ авсан талаар Б.Содномдаржаагийн ээж мэдэгдэж байсан.

Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр “Уурхайчин” соёлын ордны өмнө тайван жагсаал хийсэн байна. 

Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж байна, давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаж байна гэх зэрэг бичиг бүхий самбар барин жагсч байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл