8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГЖ Ч.Алтан-Өлзий таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье

2017-01-09 10:37:59

Монголын тайз, дэлгэцийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Урлагийн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгож, бүтээсэн дүр нь монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн  МУГЖ Ч.Алтан-Өлзий өчигдөр өвчний учир  67 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

Тэрээр сүүлийн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.  Ч.Алтан-Өлзий “Өнөр бүл”, “ Говь хянганд тулалдсан нь”, “Гэрлэж амжаагүй явна”, “Сахиул уу, сахиус уу” гэх мэт олонд кинонд тоглосон. Тэдгээрийн дундаас "Өнөр бүл" киноны Гармаагийн дүр монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг.

Тэрээр 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт болон инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай авьяаслаг жүжигчин байлаа.  Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oYUN
uM manii BADI mII hUM sAIN TORLIIG OLJ BUTSAAD MGL- doo toroh boltugai
2017/01/09 182.160.35.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment