8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөс цөмрөх аюултайг ОБЕГ-аас анхааруулав

2017-01-09 16:38:47

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашин цөмөрч унасан тохиолдол өчигдөр гарчээ.

Яаралтай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч аврах ажиллагаа хийв. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарчээ. Албаныхан живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Томоохон гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа учир ард иргэдийг гол мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, баталгаат зам гүүрээр явахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн мөсөн дээгүүр явснаас цөмөрч амь насаа алдах явдал гарсар байгаа тул ийнхүү анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment