8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын бохирдлыг бууруулахад мөрдөх зөвлөмж

2017-11-20 09:14:00

Бидний амьсгалж буй агаарт олон тооны хорт хий агуулагдсан байдаг. Бохирдолын улмаас дэлхий даяар сая сая хүн хорвоог орхиж байна. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд агаарын бохирдол ихтэй бөгөөд амьсгалын цочмог халдвар, уушигны хатгалгаагаар өвдөх иргэд, хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байна. Иймд дэлхий даяар агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж буй түгээмэл аргууд болон иргэн та өөрийн амьдралдаа хэвшүүлж болох зөв, дадал хэвшлүүдийг хүргэж байна.

Мэдээж агаарын бохирдлыг нэг өдрийн дотор эсвэл нэг жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжгүй тул агаарын бохирдолтой тэмцэхэд иргэн бүрийн зөв дадал хэвшил маш чухал юм. Тэгвэл Чухал.мн уншигчиддаа "www.conserve-energy-future.com"-дээр нийтлэгдсэн агаарын бохирдлыг бууруулахад иргэн та бүхний мөрдөх зөвлөмжийг орчуулан хүргэж байна. 

Нийтийн тээврийн хэрэгслийг сайжруулах

Автомашины утаанд олон тооны хортой бодис агуулагддаг бөгөөд машин хэрэглэх иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ноогдох хорт утааны хэмжээ нэмэгддэг. Иймд нийтийн тээврийн бодлогыг сайжруулж, анхаарах хэрэгтэй байна.

Ухаалаг жолооч

Та өөрийн машиндаа их хэмжээний ачаа байнга ачдаггүй, хот суурин газарт сууршимал иргэн бол хийн хөдөлгүүррт машин сонгож, худалдан авч хэрэглэхийг мэргэжилтэнүүд уриалж байна. Мөн өөрийн машиныг нэмэлт шатахуун зарцуулж байгаа эсэхийг сайн хянаж байх шаардлагатай.

Ногоон мод тарих

Ногоон ургамал бут, сөөг тарих нь тухайн орчны агаарыг цэвэр болгож, агаар дахь хорт бодисын хэмжээг бууруулдаг давуу талтай.

Гэрэл чийдэнг хэрэглээгүй үедээ унтраах

Хэрэв уламжлалт аргаар цахилгаан, дулаанаа авч хэрэглэдэг бол хэрэглээгүй үедээ унтрааж байхыг зөвлөж байна. Ингэснээр агаарт ялгарах бохирдлын хэмжээг бууруулж, ашиггүй өртөгийг гаргахгүй байх хэмнэлттэй.

Эко аргаар цахилгаан дулаан үйлдвэрлэх

Дахин сэргээгдэх эрчим хүч буюу ус, нарны эрчим хүчийг ашиглах нь зүйтэй. Монголд дунджаар жилийн 360 өдөрт нартай байдаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх зүйтэй юм. Нарны эрчим хүч нь олон тонн түлэх нүүрсний мөнгийг хэмнэхээс гадна, эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

Хог хаягдалаа дахин ашиглаж байх

Аливаа худалдан авсан бүтээгдэхүүн бүрийг дахин ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Мэдээж хэрэггүй болсон бүтээгдэхүүнийг бүр мөсөн устгахын тулд шатаадаг гэдгийг санах хэрэгтэй.

Гялгар уутын хэрэглээг багасгах

Гялгар уутын хэрэглээгээр манай улс тэргүүн эгнээнл бичигддэг бөгөөд өдөрт нэг супермаркетаас 30000-40000 гялгар уут худалдаалагдаж гардаг гэсэн тоо бий. Гялгар уут дор хаяж бүрэн устахын тулд хөрсөнд 100-150 жил болдог.

Тамхи татахгүй байх

Тамхи татах нь агаарт их хэмжээний бохирдлыг бий болгодог бөгөөд хайртай дотны хүмүүсийн тань амьсгалах агаар хүчтэй хорт бодисоор дүүрч таниас илүү хорддог.

Даарч байвал нүүрс биш хөнжил ашигла

Монгол шиг хүйтэн цаг агаартай нөхцөлд таарахгүй байх ч хэрэгжүүлээд үзвэл болохгүй гэх газар байхгүй. Нүүрсэнд олон тооны хортой хүний нүдэнд үл харагдах хорт тугалгын хэсгүүд агуулагддаг.

 

Дахин цэнэглэх хуруу зай авч ашигла

Хуруу зайд агуулагдах шингэн амьтан, хүн, хөрсөнд ноцтой хохирол учруулдаг тул аль болох дахин ашиглаж болох хуруу зай ашиглах нь зүйтэй.

Өөрийн гараар тарисан жимс болон хүнсний бүтээгдэхүүн ашигла

Та өөрийн хойч, үе ирээдүй болсон хүүхдүүддээ цэлмэг тэнгэр, ой мод, цэвэр ус, цэнгэг агаар үлдээхийг хүсэж байна уу? Тэгвэл өөрийн идэх хүнсний ногоо, жимсийг өөрийн гараар тариалж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлээрэй. 

Агаарын бохирдол болон байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад элсэх

Уншигч та өөрийн дуу хоолойг бусад найз нөхдийн хамтаар хүргэхийг хүсэж байвал яг одоо  байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад элсээрэй. Олуулаа хэлэлцвэл илүү их үр дүнтэй байж болох юм. 

Улс болон засгийн газарт нөлөө бүхий шийдвэрийг гаргахад хамтран ажиллаж, зүтгэх

Өөрийн төр засагтаа нөлөө бүхий байж, ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг эдлэн удирдлагадаа өөрийн дуу хоолойг хүргээрэй. Цуцашгүй тэмцэл, хүсэл эрмэлзлэл ялалтанд хүргэх нь гарцаагүй юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment