Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Централ тауэр” төвийн 15-р давхарт гадаадын иргэн тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллага шалгасан. Тодруулбал, тус төвд байрлах оффист Дани улсын иргэн нэвтрэх гэсэн боловч оруулаагүй тул дэлбэлнэ шүү хэмээн заналхийлсэн хэмээн дуудлага өгсөн байдаг.
Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид холбогдох албаны хүмүүстэй үзлэг явуулсан байна. Гэтэл тэсрэх бөмбөг одоогүй буюу уг мэдээлэл тогтоогдоогүй аж. Тиймээс мэдээллийг өгсөн гэх 51 настай иргэнийг ТЕГ-т шалгаж эхэлжээ.