8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан У.Болд нарыг цагдан хорьжээ

2017-01-10 10:30:00

“Доён” хочит У.Болд, иргэн Т.Өлзийжаргалын хамт 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт галт зэвсгээр буудаж, танхайрсан  үйлдэлд нь тус  дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын  явуулж байсан юм. 

Хэргийг мөрдөн байцааж байхад  У.Болд, Т.Өлзийжаргал нар  оргон зайлсан тул улсын хэмжээнд эрэн сурвалжилсаар  цагдаагийнхан баривчлан саатуулжээ. Мөн  өнгөрсөн баасан гарагт “Доён” хочит У.Болдын ах Сэлэнгийн гэх хочтой У.Баатаржав, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан "Гандан бороо" хочит Ч.Батхуяг нарыг ч  баривчлан шалгаж  байгаа мэдээлэл байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл