8o
Улаанбаатар хот
mobile menu

Баримт 1: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат улсын төсөвт суугдаагүй мөнгөнөөс 933.6 саяыг хууль зөрчин олгожээ

2017-01-10 11:08:00

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 69,6 хувь, чанаргүй зээл 13,8 хувийг эзэлж байна. Нийт зээлийн 6.9 их наядын 54.3 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөхөөр зарцуулжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр есөн чиглэлээр зээл олгожээ. Тухайлбал, автозам, дэд бүтэц, төмөр зам гэх 371 төсөлд 3.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Эдгээр олгосон зээлийг энэ жилээс эргэн төлөх учиртай. Тодруулбал, 2019 он хүртэл 3,7 их наяд төгрөгийн зээл төлнө. Үүний 1,5 их наяд төгрөгийн эх үүсвэр дутагдалтай байгаа. 2,2 их наяд төгрөг дотоодын аж ахуй нэгжээс орж ирнэ. Гэтэл зээл төлөх ёстой аж ахуй нэгж хугацаагаа 1-4 удаа хойшлуулсан. Энэ жил 1,6 их наяд төгрөгийн зээл төлнө. 

 Хөгжлийн банк өөрөө 1,7 их наяд төгрөгийн зээлийг 16 аж ахуй нэгжид олгосон. Эдгээр аж ахуйн нэгжээс найм нь төрийн өмчит үйлдвэрийн газар, найм нь хувийн өмчийн аж ахуй нэгж байгаа юм. Үлдэгдэл нэг их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж олгосон бөгөөд 1619 төслийг санхүүжүүлжээ. Нийтдээ зургаан их наяд төгрөгөөр 2000 төсөл санхүүжүүлсэн байна. Тодруулахад, арилжааны банкаар дамжиж олгосон нэг их наяд төгрөгийн зээлийн хариуцлагыг банк хүлээж байгаа тул эрсдэл багатай гэж үзэж байгаа аж. Хөгжлийн банкны олгосон 1,7 их наяд төгрөгийн зээлийг улсын өмчит найман газар, хувийн өмчийн найман аж ахуй нэгж авсан байна. 6 их наяд төгрөгийн зээлийг гурван субьектээр дамжуулж олгожээ. 

Тухайлбал авто зам, Гудамж төсөл, инженер, дэд бүтэц, төмөр зам, цахилгаан хий, агааржуулалт, боловсруулах үйлдвэр, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаа гэсэн төрөлд ангилжээ. 

Улсын өмчит үйлдвэрийн найман газар: Шинэ төмөр зам төсөл, ДЦС хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Амгалан ДС-ын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” уул уурхайн төсөл, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Геологийн төв лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, Боинг 767 онгоц худалдан авахад зориулсан төсөл гэх мэт. Эдгээр аж ахуй нэгж зээлээ төлж чадахгүй хугацаа хойшилж байгаа юм. 

Хувийн өмчийн аж ахуйн найман байгууллага: “Монполимет” компанийн “Мон цемент” төсөл. Хөх цавын цемент буюу МАК компанийн төсөл, Байшин үйлдвэрлэх төсөл “Эрэл” компани Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөлийн төсөл, Барилгын арматур үйлдвэрлэл буюу “Бэрэн” группын төсөл, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр буюу “Мон лаа” компанийн төсөл, Төмөртэй ордоос-Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөл “QSC” компани, Яармагийн гүүрний хажуу талын орон сууцны төсөл гэх мэт төслүүд байна. Эдгээр компаниудын зарим нь мөн зээлээ төлж хугацаа хэтрүүлжээ. 

 

ХӨГЖЛИЙН БАНК НЬ ДАРААХ ХУУЛИУДЫГ ЗӨРЧЖЭЭ

 

Шалгалтын явцад Хөгжлийн банк УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байна. Мөн нийт 33 төслийн төсөвт өртөг нэмэгджээ. Анх гэрээ хийгдсэнээс хойш 3-5993 хувь хүртэл төсөвт өртгүүдийг нь нэмэгдүүлсэн төслүүд ч байгаа юм. Мөн ханшийн зөрүүтэй холбоотой Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Хөгжлийн банкны бүтцийг томосгосон. Цалингийн сан хэтэрсэн. Оффисын зориулалттай байрыг 28.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан талаар дурдсан юм. Улмаар тус бүлгийн хуралдаанаас төсөвт өртөг нь нэмэгдсэн зардлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж буй. Мөн Засгийн газар өөрийн дураар, УИХ-аар батлуулалгүй 160 тогтоол гаргасан. Эдгээр тогтоолд гүйцэтгэгч болон зээл авагчийн нэр зааж олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгажээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчигдсөн гэж дүгнэсэн байна. Мөн дээрх шийдвэрийг өнгөрсөн Засгийн газар гаргаснаар УИХ-ын эрхэнд халдсан гэж үзэж байгаа юм байна.

 

ХӨГЖЛИЙН БАНК АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ШАЛТГААН

1.    Улсын төсвөөс эргэн төлнө гэдэг нэрийдлээр нийт зээлийн 54 хувийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан. Явцын дунд 33 төслийн төсөвт өртөг нь дунджаар 77,5 хувиар нэмэгдсэн байна. Жишээ нь, Атар Өргөөгийн уулзвар барих ажлын гүйцэтгэгчээр “Монроуд” компани ажиллажээ. Анх 440 сая төгрөгөөр гэрээ хийж байсан ч явцын дунд гэрээгээ шинэчилж нэг тэрбум 895 сая 550 мянган төгрөг болжээ. Энэ мэт төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг хуулийн байгууллагаар шалгуулах аж.

2.    Ханшийн зөрүүнээс болоод Засгийн газар өнөөдрийн байдлаар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болжээ. Учир нь, гаднаас валютаар зээл авчихаад арилжааны банкаар дамжуулж төгрөг болгоод Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Гэтэл эргэн төлөлтийг валютаар хийх юм байна.

3.    Векселийн бичилттэй холбоотой Хөгжлийн банк 1,9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж.

4.    Төсөл болгон дээр нэмэгдэл зардал гарчээ. Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ хуулийн зөвлөх үйлчилгээнд 3,2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1,6 сая ам.долларыг зарсан байна. 

Олон зөрчил тус банкнаас илэрсэн учраас цаашид тус банкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрөөс ангид байлгах, мэргэжлийн удирлагаар хангах ажлыг хийх юм байна.

Мөн тус банкны удирдлагуудтай холбоотой ноцтой хэд, хэдэн баримтууд ил болоод байна. Тухалбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат 933.6 саятөгрөгийг хууль зөрчин олгожээ. Н.Мөнхбат нь банкны мөнгөөр хувьдаа тансаглаж гадаад айлчлалд л гэхэд олон саяыг зарсан гэх мэдээлэл өмнө нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан. 

Баримт 1

Баримт 2

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nam bus irgen
Bas tegeed oorsoddoo zoriulj orshooliin huuli gargaad. Hergiig ni heregsehgui bolgoj bna. Ingeheer bugd l hulgailah gej ulairan shulsee goojuulaad uulgalan dovtlohgui yah yum.
2017/01/10 103.229.121.36
Nam bus irgen
Negent hulgailsan ni unen barimtaar notlogdson bol hulgailsan mongiig ni butsaagaad avaach dee. Hudlaa yal unshaad hulgailsan mongoniih ni hedhen %-d duitseh mongoor torgoson bolood ongorch bna sh dee
2017/01/10 103.229.121.36
zochin
odoo tsaash nemeed hugjliin banknaas ih hemjeenii zeel avaad tuluugui baigaa humuusiin jagsaaltiig taviach nertei ustai ajiltai albatai ni il tod bolgoh hetegtei sh dee
2017/01/10 202.9.41.175
зочин
Ер нь бол идсэн мөнгийг нь хурааж аваад, хулгайч хүний хурууг тайрах хэрэгтэй байх даа
2017/01/10 202.131.227.50
зочин
цаад эзэн нь Фортуна Батбаяр ш дээ. Дандаа Архангай аймагт зам зассан байгаа биз дээ. Яасан ч өндөр үнээр босдог зам юм. Энэ бол зүгээр л Батбаярын гар, хөл, ялыг нь өмнөөс нь үүрээд дуусах байх даа.
2017/01/10 202.131.227.50
Бямбасайхан
Энэ залуу Америкт үл хөдлөх хөрөнгө олон сая доллараар авсан гээгүй билүү , зугтаж чадалгүй баригдаж дээ зайлуул одоо нэг шоронг сайхан тохижуулаад ав хулгайч минь
2017/01/10 202.9.40.211
bi
АН үнэндээ бол ийм арчаагүй үнэ төрхтэй хүмүүсээр дүүрсэн нам.Хайран мөнгө улс орноо өрөнд оруулж өөрсдөө цадаж баяжсан байх юм.Энэ яваа насандаа АН-аар төр бариулахгүй шүү ард түмэн минээ
2017/01/10 103.242.47.2
ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ ХАХУУЛДДАГ
ТӨР НЬ ТӨР ШИГ ХЯНАЛТ ТАВЬДАГГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ХАМТ ХУЛГАЙЛДАГ УЧРААС ИЙМ БАЙГАА ЮМ ЦААШЛААД ТӨРИЙН ШУДРАГА ГЭЭД БАЙГАА ШҮҮХ НЬ ЯАЖ ШҮҮХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ БАРАГ Л ЗҮГЭЭР ШАХУУ Л ӨНГӨРӨӨХ БАЙХ ДАА Я
2017/01/10 202.9.41.92