Улаанбаатар хотын “А” бүсэд буюу Сүхбаатар дүүрэг, Төрийн ордны зүүн урд талд байрлах “Централ Тауэр”-т өчигдөр 17:00 цагийн үед онц байдал зарлаж, иргэдийг гаргасан. Учир нь тус барилгын 15 давхарт байрладаг байгууллагын албан тушаалтантай уулзахыг хүссэн Дани улсын иргэнийг оруулахгүй гэсний улмаас тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн талаар мэдээлэл гарсан. Хэргийн газарт ЦЕГ, ОБЕГ, ТЕГ-ын ажилтнууд ажиллаж, 20:05 цагийн үед урьдчилсан дүгнэлт гарч тус барилгад ямар нэг тэсэрч дэлбэрэх зүйл байхгүй болохыг тогтоосон байна.
“Централ Тауэр”-ээс тэсрэх бөмбөг илрээгүй
2017-01-10 11:52:00