8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Авлига авсан болон өгсөн бүх хүмүүс ял эдэлнэ

2017-01-10 12:30:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан. Уг хуульд өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан зэрэг дэвшилттэй зохицуулалт нилээд туссан. Гэвч хуулийг судлан үзэхэд хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хорих ялын доод хэмжээ долоогоос гуч хониг байсныг зургаан сараас дээш байхаар хуулийн төсөлд тусгасны шалтгааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тодруулсан. Гэмт хэрэг, зөрчил үйлдэж долоогоос гуч хоног хорих ял шийтгүүлсэн иргэдийг нэг хорих ангиас шилжүүлэх, хорих ялаас мөрдөн байцаалт явуулсан хугацааг хасч тооцдог зэргээс үүдэн хэрэгтнийг бүрэн хорьж чаддаггүй байна. Мөн энэ хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хүмүүс нь харьцангуй хөнгөн зөрчил үйлдсэн байдаг тул заавал хорих бус, торгох, нийгэмд тустай ажил хийлгэх зэргээр шийтгэх боломжтой юм. Тиймээс хорих ялын доод хэмжээг зургаан сар байхаар тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд, цаашдаа шууд баривчилах, долоогоос гуч хоног баривчлах зэрэг хэт шоронжсон бодлогоос татгалзана хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэх, доромжлох асуудлыг Эрүүгийн хуульд оруулсан уу. Өмнөх хуулийн төсөлд авилга өгсөн бус зөвхөн авсан хүнд нь ял ногдуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, бусдыг гэмт хэрэгт уруу татчихаад өөрөө зүгээр өнгөрч болохгүй. Уг заалтыг өөрчилсөн үү хэмээн лавлав. Хуулийн төслд хүн гүтгэх гэдгийг хоёр ангилсан байна. Сонгуулийн үед нэр дэвшигчдийг гүтгэсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Харин бусад тохиолдолд Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ” хэмээн ажлын хэсгээс хариуллаа.

Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, “Энэ хуулиар авлига өгсөн болон авсан хүмүүс бүгд ял эдэлнэ. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудалд 1-12 сая төгрөгийн торгууль ногдуулдаг байсныг 5-27 сая болгосон. Албан тушаалаа урвуулан ашигласан хүнийг найман жилийн хугацаандл тэнсэн харгалзах ялгүйгээр хорих болно” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь дэмжив

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Өгсөн, авсан г хоёуланг шийтгэдэг болохоор авлигал илэрэхгүй улам газар аваад байна гэдгийг энэ олон жилийн практикаас харагдаж нотлогдоод байгаа шүүдээ.
2017/01/12 66.181.189.44
ган
талын олон хүн хамрагдах учир хэзээч нэг талыг нь шийтгэдэг хууль батлахгүй.
2017/01/12 103.9.90.66
ган
Нэг талыг нь шийтгэх хэрэгтэй. 2 уланг нь шийтгэдэг учраас авлига газар аваад байгаа юм. Хууль тогтоох түвшинд авлигыг дарах сонирхолгүй , өргөн хүрээтэй авлигын хэрэг мандаж, өөрсдөө болон өөрсдийн
2017/01/12 103.9.90.66
naraa
Hun durtaidaa hiisen ajiliinhaa mungiig avilgach nart ugduggui ymar negen daramt bdag ugsun hun avsantaigaa hamt geed huuli gargasan ni uursdiiguu hamgaalah gol heregsel bolchihood bna .Gants avsniig
2017/01/12 182.160.6.104
zochin
abilgachdiin arga olon ynz bdag uuriinhuu mashin tergiig undur uneer shahah deerees niu mungu nemj avahter ni bas nariin neg ih tus bolj bgaa yumshig getel hiisen ajiliinh ni 10% shuud ternii katmand
2017/01/12 182.160.6.104
Зочин
Энэ бол авилгалыг ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН хүрээнд баталгаажуулж авч байгаа л хэрэг шүү дээ.Хэн би авилгал өгсөн гэж гэрчлэх вэ дээ.Хамт шоронд орохын тулд шүү.
2017/01/11 103.9.90.226
Bmw
Avsan ugsun 2 gexeer ilrexgui shdee malnuudaa. Avsand ni yal uguud, ugsund ni shagnal avbal avilga chin bxgui bolox yum bishvv .
2017/01/10 66.181.189.201
ГҮТГҮҮЛЭГЧ
бусдыг санаатайгаар гүтгэж худал мэдүүлэг өгсөн хүнийг хууль хүчнийхэн яадагчгүй л юм байна лээ ш дээ одоо ч тэр хүн биднийг гүтгэж доромжилсон хэвээрээл байгаа
2017/01/10 103.10.22.114