Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 2016 оны эцсийн тооллогын дүнгээр 2040 тоологдсон байна. Энэхүү тоо нь өмнөх оноос 9,9 хувь буюу 185 толгойгоор өсчээ.1970-аад оны үед цааны тоо толгой 2000-аас хол давж байснаа 2007 оны жилийн эцсийн тооллогоор 926-д хүрч устах аюул тулгарсан учраас орон нутаг болон улс орны хэмжээнд тодорхой бодлого шийдвэр гарган ажилласны үр дүнд 10 жилийн дараа хоймор нутагт хоёр 2000 цаа дахин тоолууллаа.