“Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол өнгөрсөн онд гарсан. Уг тогтоолыг мөрдвөл суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгджээ.
Өмнө нь суудлын автомашиныг 11 мянган төгрөгөөр оношлуулдаг байсан бол одоо 22 мянган төгрөгөөр оношлуулах юм байна. Энэхүү шинэчилсэн тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс буюу өчигдрөөс мөрдөж эхэлсэн байна.