8o
Улаанбаатар хот
mobile menu

СЕХ-ны гишүүнээс Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо

2017-01-10 15:24:08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт нь үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан байна. Тиймээс түүний хүсэлтийг ийнхүү хэлэлцэж дэмжлээ. Мөн түүний оронд Ө.Энхтөрийг СЕХ-ны гишүүнд томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Энэхүү асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, эцсийн шийдвэр тэндээс гарна. Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй саналыг хураалгаж эхлэд байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment