8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр иргэн угаартаж амиа алджээ

2017-01-10 15:26:58

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймаг Өлгий сумын Алтай сумын  3-р багт суух 36 настай эмэгтэй Т болон  Бугат сумын харьяат 16 настай эрэгтэй Ж  нар угаартсан байдалтай амиа алдлаа.

Мөн хамт байсан хоёр хүн аймгийн нэгдсэн эмнэлэгийн “Сэхээн  амьдруулах  тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэхүү мэдээлэл цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 09-нд ирсэн бөгөөд одоогийн байдлаар гал гарсан шалтгаан нөхцлийг шалгаж эхэлсэн байна.

Албаныхан хэлж буйгаар иргэд гэртээ угаартах, гал түймэрт өртөх явдлууд их гарч байна.Иймээс гал гарахад хамгийн түрүүнд хүн галд шатаж биш угаартаж нас бардаг тул утаа хамгийн аюултай байдаг гэдгийг анхааруулж байна. Иймд иргэн та гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, залгуур зэргийг ямагт шалгаж байх шаардлагатай гэдгийг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл