8o
Улаанбаатар хот
mobile menu

Үнэгүй олгох эмийн жагсаалт

2017-01-10 17:00:00

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд  эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Д/Д

Эмийн нэр

Тун хэмжээ

Эмийн хэлбэр

Хэмжих нэгж

 
 

1

Амоксациллин

250мг №100

уусдаг шахмал

пак

 

2

Цайрын сульфат

20мг №100

шахмал

уп

 

3

Төмрийн сульфат

125мг/мл-30мл

ууж хэрэглэх уусмал

фл

 

4

Шингэн сэлбэх давсны бэлдмэл

20.5гр/1л №100

нунтаг

хайрцаг

 

5

Сальбутамол

4мг №100

шахмал

пак

 

6

Сальбутамол

0.1мг/тун 200тун

аэрозоль

фл

 

7

Мебендазол

100мг №100

шахмал

пак

 

8

Тетрациклин

1%-5гр

нүдний тосон түрхлэг

тюбик

 

-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/-

Д/Д

Эмийн нэр

Тун хэмжээ

Эмийн хэлбэр

Хэмжих нэгж

 
 

1

Ампициллин

500мг №50

тарилгын нунтаг

хайрцаг

 

2

Гентамицин

40мг/мл-2мл №50

тарилгын уусмал

хайрцаг

 

3

Цефтриаксон

1г №10

тарилгын нунтаг

хайрцаг

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.​ Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр тусгажээ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгджээ.

Иймд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай" 215 дугаар тогтоолыг тус яамнаас санаачлан батлуулсан. Улмаар холбогдох сайд нарт дээрх асуудлыг нэн яаралтай анхаарах чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн юм. Тус чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн долоо хоногт хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад 2017 оны 01 дүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
alejandro
ТАНЫ АЖИЛЛАГАА !!!!! ӨӨРИЙГҮЙ !!!!! Яаралтай мэдээ Бүх хүнд ноцтой хувь хүмүүсийн хоорондох зээл Миний мэйл хаяг: .. gomezalejandro3700@gmail.com Бид бүх ноцтой, шударга хүмүүст хандан 5000 монгол м
2019/08/27 197.234.221.36