8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгай, дээрэм хийдэг бүлэг хүүхдүүд баригджээ

2017-01-11 17:49:00

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Насанд хүрээгүй А, М, Е, Б нарын толгойлсон дөрвөн бүлэг, насанд хүрээгүй 17 этгээд нь Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдүүдийн гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэрэг үйлджээ. Мөн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер хулгайлсан зэрэг нийт 32 гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон шалгаж байна.

Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа гол шалтгаан нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн хараа хяналт сул, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутмаг байгаагаас шалтгаалж байна. Иймд насанд хүрээгүй хүүхдүүд гадуур тэнэж улмаар гэмт хэрэгт холбогдож байгаад эцэг, эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид анхаарах шаардлагатай байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл