8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий аудитор А.Зангадыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2017-01-10 17:12:12

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас Ерөнхий аудитор А.Зангадыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Хүрэлбаатарыг томилохыг дэмжлээ. Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний оронд Д.Хүрэлбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн байна.

Хэлэлцүүлгийн шатанд томилгоотой холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж, Үндэсний аудитын газрыг улс төрөөс хараат бус байлгах, өмнө хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэх, дэлхийн аудитын байгууллагын чиг хандлага, олон улсын түвшинд хүргэх, хувийн болон төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа аудиторуудын ёс зүй, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах, төсвийн сахилга бат, төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавихад анхаарч ажиллахыг захьлаа.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад 90 хувь нь асуудлыг дэмжив. Эл асуудалд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж танилцуулагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсал
Зангад гэж хүн байсан юм уу, маш муу ажилласан байна. улсаас цалин авч байж эх орныхоо төлөө ажиллах сэтгэл байхгүй өөдгүй хүн байжээ. Энэ их луйвраас энэ байгууллага юу ч илрүүлэхгүй шалгахгүй байна
2017/01/10 150.129.140.63
  • Recent
  • Most Read
  • Most Comment