8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн эмнэлгийн хуучин барилгуудыг хувьчилжээ

2015-12-21 17:29:00

Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд боллоо. Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Ш.Төмөрбаатар болон комиссын гишүүд оролцов. Уг хуралдаанаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын, хувьчлалын асуудлыг хэлэлцсэнээс гадна энэ онд хувьчлагдсан 5 обьектын хувьчлалын тайланг танилцууллаа.

Нийслэлийн өмч хувьчлалын комиссын гишүүд хувьчлалын тухай тайланг танилцуулж, батлууллаа. Энэ онд доорхи таван обьектыг хувьчилжээ.

  1. Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Хандгайтын “Цэнгэг агаар” сувиллын барилга /Дуудлага худалдааны анхны үнэ 92 сая төгрөг. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар иргэн С.Цогтсайхан дээд үнэ болох 124 сая төгрөгийг санал болгосноор 252.7 м2 талбайтай барилгыг хувьчлан авахаар болсон/
  2. Хан-Уул дүүргийн 1-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Дуудлага худалдааны анхны үнэ 150 сая. Есдүгээр сарын 3-ны өдрийн дуудлага худалдаанд 8 хүн оролцсоноос дээд үнийг иргэн Г.Аюушжав санал болгож 265 сая төгрөгөөр обьектыг худалдан авахаар болж төлбөрийг бүрэн төлсөн байна/
  3. Хан-Уул дүүргийн 2-р хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Дуудлага худалдааны анхны үнэ 159 сая. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар 325 сая төгрөгөөр иргэн Ч.Насанжаргал хувьчлахаар болж, хуулийн хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн байна/
  4. Чингэлтэй дүүргийн 6-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Анхны үнэ 165 сая төгрөг. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар иргэн Н.Баянсайхан 529 сая төгрөгийн үнийн саналыг хэлж, хувьчилж авахаар болжээ/
  5. Сүхбаатар дүүргийн 3-р хороо 24-р байрны 1 давхрын “цамхаг 24” СӨХ-ийн эзэмшиж байсан байр /Анхны үнэ 105 сая төгрөг. Есдүгээр сарын 3-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар иргэн Ж.Пүрэвцэрэн 155 сая төгрөгөөр худалдан авахаар болж төлбөрийг бүрэн төлжээ/
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment