8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт батлах боломжтой гэв

2017-01-10 17:40:00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийг дагаж мөрдөх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 16-наас дагаж мөрдөх санал оржээ. Учир нь сонгуулийн хугацааг 150 хоногийн өмнө зарлана, сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зарлана гэх хоног хугацаатай заалтуудтай холбоотой аж. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн бэлтгэл ажлын цаг хугацаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэгдүгээр сарын 16-наас дагаж мөрдөхөөр тусгавал сайн байна” гэсэн юм.
 
Байнгын хорооны гишүүд уг хуулийг энэ сарын 16-наас дагаж мөрдөх саналыг дэмжсэн юм.   Хуулийн төсөлд туссан энэ заалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ долоо хоногт багтаан батлахаар болж байна. Хэрвээ  АН-ын бүлэг энэ хуулийн төсөлд  завсарлага авчихгүй бол батлагдах боломжтойг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбарлав.
 
Гэхдээ АН-ын бүлэг уг хуулийн төслөөр энэ бямба гаригт улстөрийн намуудын хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн мэдээлж байсан юм. Тиймээс дээрх дагаж мөрдөх хугацаа хуулийн төсөл батлагдаагүй тохиолдолд өөрчлөгдөх магадлалтай.
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УБЕГ-ын гэрээт болон итгэмжлэгдсэн ажилчид газрын тушаалаар сонгуулийн хуулиар цалин авдаг байна. Гэтэл хуулийн төсөлд сонгуулийн зардал гэж туссан аж. Тиймээс УБЕГ-ын дарга Р.Содхүү сонгуулийн зардал гэснийг цалин болгох өөрчлөхийг хүслээ. Түүний энэ хүсэлтийг дараагийн асуудлаар хэлэлцүүлэхээр болов.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл