8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн 3 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийг 103-т авна

2017-01-11 08:59:05

Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж 75.34 хувьд хүрсэн.

Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэн, түргэн тусламжийн нийт дуудлагыг 103 шугамаар авах болсон байна. Үүнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руушилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
  • Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлсхийнэ үү.
  • Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд  70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл